Wednesday, October 31, 2007

Охин Vрээ хайрла!

Охин Vрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин Vрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бVV зэмлэ
Насаараа тэр чинь oглoo босох хVн, тoрсoн гэртээ л нойр аваг


Нар шингэж Vдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин тoвoргooн хVлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын Vгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нVVрийг царайчилна

Насаараа уухгVй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгVй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлVVл
Насаараа сонсохгVй энхрий Vгийг нялх багад нь гамнахгVй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цooн уйлуул, охин Vрээ!

ХVний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
ХVVхэн хонгор Vрээ гарын алгандаа энхрийл
ХVй орчлонгийн жамтай тэнцVVлж тVVнээ хайрла
Хooрхoн хонгор аалинд нь эрхлVVлж тVVнээ хайрла

Vрийн эх болох гэж алтан заадал сална
VVлэн хонгор Vрээ тэнгэрийн мандалдаа эрхлVVл
Vйл нь дуусдаггVй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Vс гэзгээ цайтал oнoд шаналахыг нь болгоо

Зooлoн булбарай хурууг нь зVV утастай шадарлуул
ЗVйдэл оёдлын хорвоод охин Vр чинь тoрснийг сана
Зooлoн хонгор аашийг нь зVйр Vгтэй шадарлуул
Зoвлoх хэлцэхийн хорвоод охин Vр чинь тoрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагVй Vгийг чинь
Анхны Vр ньтoрooд Vдшийн шoнoдoo ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагVй нойрыг нь
Хонгор Vр нь тoрooд VVрийн жавраар ч хулжаана

Охин Vрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн oвoрт эрхэлсэн дээ гэж эрхгVй нэг уужирна

Охин Vрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
VVл усаа хураадаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
Ус загасаа цэнгVVлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу Vгийг ханатлаа Vр чинь сонсоно
Хавраас намар хVртэл тoрхoмдoo очиж хэлэх VV?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг Vгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж тoрсoн юм охин Vрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгVй, эргэж та нарыг хайрлахгVй
ЭргVVлэгт орчлон харин охин Vрийг чинь хайрлахгVй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгVй

Vндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
VVн лVгээ адил санаж охин Vрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин Vрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хooрхий тVVнийг нялхад нь жаргаа
ХVVрнэн сургаад яах вэ дээ орчлон тVVний багш юм
ХVний л гарт очих бVсгVй тVVнийг энхрийл
ХVний л эрхэнд жаргах охин Vрээ хайрла

Б.Энхтуяа

2 comments:

ganga said...

Сайхан шүлэг байна.Би гурван хүүтэй эх хүн. Монголчууд бид охин үрээ хайрла, хөвгүүд яахав хар бор ажил хийгээд ч болов гэсээр хүү үрдээ боловсрол олгохдоо цалгардаж нийгмийн зөв тэнцвэр алдагдаж байх шиг санагддаг. Одоо дээд сургуульд сурдаг оюутны хэдэн хувь нь охидууд бол? Хөгжилтэй нийгэм нь эрүүл улс орныг эрчүүд нь, тэр тусмаа боловсрол сайнтай эрчүүд авч яваад байх шиг.

Jagaa said...

Goy shuleg bna, yasan ch unen yumb dee geed l unshaad bailaa,