Thursday, November 22, 2007

НТ shop

Манай ажилын нэг хүн найзтайгаа утасаар ярьж бна гэнэ тэгээд найзаасаа чи хаана явна гэсэн чинь НТ shop гэж л дээ тэр чинь наана бдийн гэсэн чинь нөгөө найз нь чи өөрөө харин хаана явна гэхээр нь манай ажилын хүн би олон улсын худалдааны төв дээр явж бна гэсэн чинь нөгөө найз нь тэгээд яагаав би ч бас наана чинь явна гэсэн гэнэ тухайн үедээ сонсоод аймаар инээд хүрч билээ гэхдээ энэ нэр надаа таалгдаад бгаа шүү

Friday, November 16, 2007

Эмзэг сэдэв

Xүн гэж их сонин амьтан бдаг юм бна даа бусдаасаа арай дотно бсан 2 хүн нэг л жаахан зөрөлдөөд дараа нь эвлэрсэн ч гэсэн нэг л хөндий болчидог юм бна цаанаа л эмзэг болдог юм бна тэр хүний хэлсэн үг нь хүртэл сэтгэлд нэг л хүнд тусах юм яaгаад тэгдэг юм болоо эсвэл би тийм эмзэг юм болов уу...

Thursday, November 8, 2007

...

Хүн хэзээ нэгэн цагт хийснээрээ үнэлүүлдэг л юм бна тэгэхийн тулд тэвч, хүлээ, хамгийн гол нь шантрах хэрэггүй нэг сайхан нартай өдөр үр дүн нь чамд ирнэ...

Tuesday, November 6, 2007

1.Алонгоо хатан

Түүний эцэг Хорилардай мэргэн, Хори түмэдийн ноён байв.Эх нь Баргуужингоо гэдэг.Алонгоо Хори түмэдий нутаг Ариг-усан (Хөвсгөл нуурын орчим буй)-д төржээ.Алонгоог арван хэдэн настай байх үед Хорилардай мэргэн Хори түмэдийн нутагтаа булга хэрэм агнах газраа алдаагд нэгэн бүлэг иргэнээ дагуулж , Урианхай аймгийн шинэчи баянтай нийлэхээр Бурхан Халдун зүг нүүдэллэн иржээ.Энэ үед Торголжин баяны хөвгүүн Дува сохор дүү Добу мэргэнтэйгээ Бурхан Халдуны дээрээс харахад Түнхлэг горхи руу нэгэн бүлэг иргэн нүүж яваа үзэгдэв гэнэ.Дува сохор:Тэр нүүж яваа иргэдийн доторхи мухлаг тэргэний өмнө нэгэн гоё хүүхэн сууж буй.Хүнд өгөөгүй бол Добу мэргэн дүү чамд гуйя гээд үзүүлэхээр явуулав.Добу мэргэн тэр нүүдлийн дэргэд хүрч ирээд үнэхээр алдар цол ихтэй,Алонгоо нэртэй ,гоо сайхан зүстэй,харьд мордоогүй хүүхэн байв.Иймээс Алонгоо хүүхнийг Добу мэргэн гуйж авчээ.
Алонгоо Добу мэргэнтэй ураглаад 2 хөвгүүн төрүүлэв. Нэр нь Бөгүнүдэй, Бэлгүнүдэй гэдэг юм.Добу мэргэний нас нөхчсөний хойно Алонгоо эргүйгээр Буха Хатаги,Богту Салжи,Бодончар мухлаг гурван хөвүүнтэй болов.Иймээс урьд Добу мэргэнийг амьд бхад нь төрсөн Бэлгүнүдэй, Бөгүнүдэй хөёр хөвгүүн нь эх Алонгоогийн ард :Манай ээж төрөл садан үе зэргийн хүнгүй байтал эргүйгээр энэ гурван хүүхдийг төрүүлэв.Гэр дотор ганц Малиг баягуд овгийн зарц хүн буй, энэ 3 хүүхэд лав түүний хүүхэд байх гэж данлдуур хэлэлцэхийг эх Алонгоо олж мэдэв.Хаврын энэг өдөр Алонгоо эх хуршсан хонины мах чанаж Бэлгүнүдэй, Бөгүнүдэй, Буха Хатаги,Богту Салжи,Бодончар мухлаг 5 хөвгүүндээ идүүлээд зэрэгцүүлэн суулгаж нэжгээд сумыг хугал гэж өгсөнд хялбархан хугачиж орхив.Бас 5 сумыг нийлүүлж баглаад хугал хэмээн өгсөнд 5уулаа багцат сумыг ээлжлэн оролдож хэн ч хугалж эс чадав.Үүнд Алонгоо эх: Бэлгүнүдэй, Бөгүнүдэй та 2 намайг энэ 3 хүүхдийг яаж төрүүлэв ?хэний хүүхэд болов?сэжиглэн хэлэлцэж буй.Сэжиглэх чинь зөв юм.Гэвч цаадах учрыг та нар мэдэхгүй бна.Шөнө бүр цагаан шар хүн гэрийн өрх тооноор гийгүүлэн орж ирээд миний хэвлийг илэхэд түүний хэрэл хэвлийд минь шингэх билээ.Гарч явахдаа нар сарны гэрэлтэй шар нохой мэт шарвалзсаар одох тул тэмдэгтэй тэнгэрийн хөвгүүн байх, хар тэргүүт хүнтэй харьцуулж яахин өгүүлэх вэ,хамгийн хаан болсон хойно харц хүн сая мэдэх юм гэв.Тэгээд Алонгоо эх Та 5 хүүхэд минь миний нэг л хэвлийгээс төрсөн бишүү! Та нар ганц ганцаараа явбал саяын тэр нижгээд сум мэт хэнд хялбархан дийлэгдэх болно. Харин эе эвтэй явбал тэр багцат сум мэт бат бэх болж хэнд ч хялбар дийлэгдхэгүй юм гэж сургав.Түүнээс хойш их удалгүй Алонгоо эх нас нөгцжээ.
Алонгоо эхийн төрсөн 5 хөвгүүний Бэлгүнүдэй,бэлгүнүд овогтон болов,Бөгүнүдэй бөгүнүд овогтон болов,Буха Хатаги хатгин овогтон болов,Богту Салжи салжигуд овогтон болов,Бодончар мунхаг боржигод овогтон болов.Бодончар мунхаг бол Чингис хаанаас дээш 12 үейинх нь өвөг болно.
Монгол түүхэнд Алонгоо эхээс төрсөн Бэлгүнүдэй, Бөгүнүдэй хоёрын хойч үрс ба бусад угсаа овогтныг “Төрлүгэн Монголчууд” гэдэг бөгөөд Буха Хатаги,Богту Салжи,Бодончар мунхаг 3-аас үүссэн аймаг төрлийг “Нируун монголчууд” гэж нэрлэдэг юм.

Monday, November 5, 2007

Монголын их хатад

Би гэртээ ном дэвтэр эмхлээд бж бсан чинь Монголын их хатад гэсэн жижиг хөөрхөн ном гараад ирлээ тэгээд сөхөж үзтэл Их монгол улс байгуулагдсны 800 жилд зориулж гаргасан ном бна лээ 2006онд гарсан юм бна лээ за тэгээд цааш нь уншисан чиньих зүгээр юм аа манай монгол чинь түүхэндээ 21 хатантай бас ХХ зууны түүхт хатан гарамгай удирдагч 4 эмэгтэй бсан юм бна тэгээд гэнэт харин блог дээрээ бичмээр санагдаад одоо үейин залуус бид сайн мэдэхгүй ш дээ тийм болохоор бичмээр санагдлаа л даа