Wednesday, October 31, 2007

Охин Vрээ хайрла!

Охин Vрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин Vрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!

Нар ханын толгойд буухад хааяа нэг сэрэг, бVV зэмлэ
Насаараа тэр чинь oглoo босох хVн, тoрсoн гэртээ л нойр аваг


Нар шингэж Vдшийн хар чийг унатал найз нартайгаа дууладдаг
Насаараа тэр чинь айлын голомт манаж морин тoвoргooн хVлээнэ

Энхрий гарын нь хурууг чилтэл гэр зуураа зарахдаа
Ээжийн цай уулгаж, аавын Vгээр энхрийл
Эцгийн гэрээс гармагц эрийн гарт нухлагдана
Харийн газар одож хадмын нVVрийг царайчилна

Насаараа уухгVй амтат цайг нялх багад нь гэрт нь уулга
Насаараа амсахгVй жаргалыг нялх багад нь тоонотод нь эдлVVл
Насаараа сонсохгVй энхрий Vгийг нялх багад нь гамнахгVй хэл
Насаараа нууж урсгах гашуун нулимсыг нь бодож цooн уйлуул, охин Vрээ!

ХVний гэргий болох гэж гангар шаазан шиг хагарна
ХVVхэн хонгор Vрээ гарын алгандаа энхрийл
ХVй орчлонгийн жамтай тэнцVVлж тVVнээ хайрла
Хooрхoн хонгор аалинд нь эрхлVVлж тVVнээ хайрла

Vрийн эх болох гэж алтан заадал сална
VVлэн хонгор Vрээ тэнгэрийн мандалдаа эрхлVVл
Vйл нь дуусдаггVй хорвоод балчирт нь амжиж жаргаа
Vс гэзгээ цайтал oнoд шаналахыг нь болгоо

Зooлoн булбарай хурууг нь зVV утастай шадарлуул
ЗVйдэл оёдлын хорвоод охин Vр чинь тoрснийг сана
Зooлoн хонгор аашийг нь зVйр Vгтэй шадарлуул
Зoвлoх хэлцэхийн хорвоод охин Vр чинь тoрснийг сана

Арван жил зэмлээд ч ухааруулж амжаагVй Vгийг чинь
Анхны Vр ньтoрooд Vдшийн шoнoдoo ухааруулна
Хорин жил дуудаад сэрээж чадаагVй нойрыг нь
Хонгор Vр нь тoрooд VVрийн жавраар ч хулжаана

Охин Vрээ энхрийл, орчлонгийн зовлонд цадахын цагтаа
Огшуун нулимсандаа живэхийн цагтаа хожмоо нэг дурсана
Аавын гэрт жаргасан даа гэж хэзээд нэг тайтгарна
Ээжийн oвoрт эрхэлсэн дээ гэж эрхгVй нэг уужирна

Охин Vрээ хайрла
Хясаа сувдаа нуудаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
VVл усаа хураадаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
Уул эрдэнээ нуудаг шиг хайрла
Охин Vрээ хайрла
Ус загасаа цэнгVVлдэг шиг хайрла

Хатуугаас хатуу Vгийг ханатлаа Vр чинь сонсоно
Хавраас намар хVртэл тoрхoмдoo очиж хэлэх VV?
Хайртай охиноо зэмлэхдээ харцаараа ч болов энхрийл
Хаврын шувууд шиг намрын жимс шиг Vгийг охиндоо хэл

Бусдыг хайрлах л гэж тoрсoн юм охин Vрээ энхрийл
Буцаж урсдаг ус байхгVй, эргэж та нарыг хайрлахгVй
ЭргVVлэгт орчлон харин охин Vрийг чинь хайрлахгVй
Энгэсэгт хацраар гэрэлтэвч зовлон нь та нарт харагдахгVй

Vндэс нь газарт цэцэг нь тэнгэрт
VVн лVгээ адил санаж охин Vрээ хайрла
Тэнгэрт чинь нар ч бий хур ч бий аянга ч бий
Тэнгэрлиг охин Vрийг чинь жаргал ч тосно зовлон ч тосно

Хooрхий тVVнийг нялхад нь жаргаа
ХVVрнэн сургаад яах вэ дээ орчлон тVVний багш юм
ХVний л гарт очих бVсгVй тVVнийг энхрийл
ХVний л эрхэнд жаргах охин Vрээ хайрла

Б.Энхтуяа

Friday, October 26, 2007

Бячан хошигнолууд

Би ер нь жаахан байхдаа ном бас ч үгүй уншидаг хүүхэд байлаа хэхэ өөрийгөө их магтсан болчих юм болов уу ,харин тэгсэн чинь сүүлийн жилүүдэд бараг уншаагүй гэх үү дээ,тэгээд ноднин 108ботиос уншиж бсан мөртүүд гэнэт санаанд орж ирээд тэгээд шүүгээгээ ухсан чинь бичиж авсан маань байна шүү харин тэгээд л блог дээрээ бичмээр санагдаад гэхдээ би энэ мөртүүдийг yahooгийнхаа листний хүмүүст явуулж байсан санагдана зарим нь бараг мэдэх байх өө за за оршилоо дуусгий гол юмаа эхлий тээ:

Үерийн сургамж нь үертэй цуг урсаж ирдэг
* * *
Үнэ нь хямдарсан барааны дэлгүүрт чанарын тэмдэг худалдаж байна
* * *
Хардалт хувийн өмч эзэнгүйддэгүйн жишээ юм
* * *
Зовлон жаргал хоёр зодолдож байдаг
Золиосонд нь хүн элэгдэж байдаг
* * *
Үлдэх нэрийн төлөө үрэгдэх биетийг хүн гэнэ
* * *
Хүүхэд насыг нураалцах гэж л анхны хайр яарч ирдэг
* * *
Шал дух 2 ойрын зайнаас зодолхыг бялдуучлал гэдэг
* * *
Бие толгой 2 бие биеэ тойрч зугтаахыг биеэ тоох гэнэ
* * *
Нүд бол үнэнд үнэнч эрхтэн юм.Түүнийг хэл уруу татдаг
* * *
Эх орон гэдэг нь эхийн хэвлийн эх дэлхий дэх үргэлжлэл юм
* * *
Нэрээ гээсэн тэр газраа толгойгоо гээцгээ
* * *
Сайхан хүүхэнд дурлах хэцүү
Дурлахгүй байх нь бүр ч хэцүү
* * *
Аавынхаа алганы амтыг зүүдлээд л өтөлснөө мэдэж билээ
* * *
Хэлмэгдүүлэгчийг эмэгнэл илэрхийлэгчийн дундаас эр
* * *
Толгой толгойгоороо тоглохыг үзэл суртал эгнэ
* * *
Ичихээ мартсан монгол бүсгүй олширвол бүх монгол ичнэ
* * *
Нялх ногоо өблийг өдөж өөрөө чичрэх нь цагийн жам юм
* * *
Цайлган байх гэдэг тэнэгийн илэрхийлэл
* * *
Эхнэрээ хайрлацгаая,тэд биднийг хэд ч нугалаад төлж чаддаг
* * *
Амьдралын симфони ээжийн бүүвэйгээр эхэлдэг.Түүнийг нь сонсох гэж төрөнгүүтээ бид чарладаг
* * *
Энэ дэлхийн хамгийн том агуулах нь хүний оюун тархи биз
* * *
Үнэний үнийг ташилын ачаар хямдруулдаг
* * *
Гэр бүл гэдэг бол алх дөш бүхий жижиг үйлдвэр юм
* * *
Нэргүй мэдээлэл гэж байгаа нь чөтгөр байдгийг нотолдог
* * *
Зовлон уул шиг байсан ч зовлого хүрэлцдэг
* * *
Уцаар тархинд чинэрхэд ухаан ургаж гүйцдэг

Sunday, October 21, 2007

Автобус 300 гэж...

Би өчигдөр өглөө автобусанд суугаад ажилдаа явлаа тэгсэн чинь би 200төг өгсөн чнь кондуктор 300болсон мөнгөө нэм гээд л би ч жаахан яахаараа гээд л хэрэлдэхчээ алдсан чинь барыж идэх нээ та нар тв үзэж бай зарласан ш дээ гээд л авч өгч бна лээ дээ за тэгээд болоогүй нөгөө муу оютнуудыг чинь билет үзүүлсэн чинь 100төг нэмж өг гээд л бас үсчээд л бна лээ одоо тэгээд удахгүй нөгөө микро нь бас дагаад нэмэх биз монголчууд минь яж амьдрана даа тээ

Sunday, October 14, 2007

Ажил ажил ажил бас дахин ажил

За өнөөдөр чинь нэг блогдоо салхи оруулий даа арай ч дээ нэг юм нээчээд учир зүггүй баахан хүнд тараачаад таг алга болдог хүн надаас өөр энэ хорвоод бдаг болов уу гээд эгчгүй гэнэт бодлоо л доо за тэгээд бдаг л бх даа ер нь тэгээд янз бүрийн шалтгаанаас болоод тиймэрхүү асуудлууд гардаг бх даа надаа ч бас нэг шалтгаан гараад жаахан завсарлачилаа.Яагаад завсарласан бэ гэвэл би ээлжийн амралтаа аваад хөдөө явж сайхан амраад эрч хүч дүүрэн ирлээ гэж.Тэгээд амралт дутуу дуудагдаад ажилдаа орсон л доо(ажил гэж маш их манайх өвөл болохоор ажил их болдог гэхүү дээ)тэгээд ажилаа хийж бхад ядрахгүй, нөгөө толгой молгой чинь өвдөхгүй бна лээ шүү өглөө 8:30-21:30хүртэл ажиллахад ядрахгүй бна лээ тэгээд хүн юм хойно ямар робот биш цаадах чинь 7хоног яваад миарч бна лээ шүү гэхдээ ер нь хүнд амралт надо юм бна гэдгийг ойлгосон шүү.Би чинь энэ ажилдаа ороод ер амарч үзээгүй хүн бгүй ю даа ёстой нөгөө залуу тулдаа л явж бсан юм шиг бгаа юм.Манайхан бүр миарцан бна лээ хөөрхий.Яг одоогоор 2хүн амарцан,2хүн эмнэлэгт хэвтцэн,2хүн ядарлаа гээд ажилаасаа гарцан гээд боддоо.Тэгсэн эгч гуй бас ч үгүй амраад ирсэн гээд шийр заагаад хагас бүтэн сайнд ажиллаад бгаа гэж бгаа өнөөдөр чинь бүтэн сайн өдөр ш дээ за тэгээд яахав дээ урамшуулал гайгүй бодох бх гээд л найдаад л сууж бна даа хэхэ бас шуналтай цаадах чинь мөнгө гэвэл нүдээ өгөхөөс ч буцахгүй шүү гэвэл алваа за за тоглосон шүү та нар итгэчихвээ хүнд амьдархын тулд money хэрэгтэй л юм чинь тээ...Өө нээрээ Deppsu блог дээр чинь comment үлдээж болохгүй бна лээ шүү