Friday, October 26, 2007

Бячан хошигнолууд

Би ер нь жаахан байхдаа ном бас ч үгүй уншидаг хүүхэд байлаа хэхэ өөрийгөө их магтсан болчих юм болов уу ,харин тэгсэн чинь сүүлийн жилүүдэд бараг уншаагүй гэх үү дээ,тэгээд ноднин 108ботиос уншиж бсан мөртүүд гэнэт санаанд орж ирээд тэгээд шүүгээгээ ухсан чинь бичиж авсан маань байна шүү харин тэгээд л блог дээрээ бичмээр санагдаад гэхдээ би энэ мөртүүдийг yahooгийнхаа листний хүмүүст явуулж байсан санагдана зарим нь бараг мэдэх байх өө за за оршилоо дуусгий гол юмаа эхлий тээ:

Үерийн сургамж нь үертэй цуг урсаж ирдэг
* * *
Үнэ нь хямдарсан барааны дэлгүүрт чанарын тэмдэг худалдаж байна
* * *
Хардалт хувийн өмч эзэнгүйддэгүйн жишээ юм
* * *
Зовлон жаргал хоёр зодолдож байдаг
Золиосонд нь хүн элэгдэж байдаг
* * *
Үлдэх нэрийн төлөө үрэгдэх биетийг хүн гэнэ
* * *
Хүүхэд насыг нураалцах гэж л анхны хайр яарч ирдэг
* * *
Шал дух 2 ойрын зайнаас зодолхыг бялдуучлал гэдэг
* * *
Бие толгой 2 бие биеэ тойрч зугтаахыг биеэ тоох гэнэ
* * *
Нүд бол үнэнд үнэнч эрхтэн юм.Түүнийг хэл уруу татдаг
* * *
Эх орон гэдэг нь эхийн хэвлийн эх дэлхий дэх үргэлжлэл юм
* * *
Нэрээ гээсэн тэр газраа толгойгоо гээцгээ
* * *
Сайхан хүүхэнд дурлах хэцүү
Дурлахгүй байх нь бүр ч хэцүү
* * *
Аавынхаа алганы амтыг зүүдлээд л өтөлснөө мэдэж билээ
* * *
Хэлмэгдүүлэгчийг эмэгнэл илэрхийлэгчийн дундаас эр
* * *
Толгой толгойгоороо тоглохыг үзэл суртал эгнэ
* * *
Ичихээ мартсан монгол бүсгүй олширвол бүх монгол ичнэ
* * *
Нялх ногоо өблийг өдөж өөрөө чичрэх нь цагийн жам юм
* * *
Цайлган байх гэдэг тэнэгийн илэрхийлэл
* * *
Эхнэрээ хайрлацгаая,тэд биднийг хэд ч нугалаад төлж чаддаг
* * *
Амьдралын симфони ээжийн бүүвэйгээр эхэлдэг.Түүнийг нь сонсох гэж төрөнгүүтээ бид чарладаг
* * *
Энэ дэлхийн хамгийн том агуулах нь хүний оюун тархи биз
* * *
Үнэний үнийг ташилын ачаар хямдруулдаг
* * *
Гэр бүл гэдэг бол алх дөш бүхий жижиг үйлдвэр юм
* * *
Нэргүй мэдээлэл гэж байгаа нь чөтгөр байдгийг нотолдог
* * *
Зовлон уул шиг байсан ч зовлого хүрэлцдэг
* * *
Уцаар тархинд чинэрхэд ухаан ургаж гүйцдэг

1 comment:

Pearle Deppsu said...

Hey buddy, ёстой дажгүй хошигнол/үнэн үгнүүд байна хаха