Saturday, September 18, 2010

Ухаарахуй-2

Бурханд илгээсэн захидал
Нэгэн залуу шууданд захиа ялгах аэил хийдэг байжээ.Түүний ажил захидлын хаягийг сайн шалгаж, тжхайн хаягруу захиаг илгээх байв.Харин нэг өдөр гараар бичсэн нэгэн захиа ирснийг залуу олжээ.гэхдээ "Бурханд"гэж хаягласан нь түүний сонорхолыг ихэд татсан байна.Нэгэнт захидлыг буцаахаас хойш задлаад үзчихье гэж шийдээд унштал ийн бичсэн байжээ.
"Бурхан минь та байдаг л юм брл надад туслаач.Би одоо 83 настай ганц бие эмгэн.Гэтэл нэг муухай этгээд миний цүнхийг хулгайлчихлаа.Тэр дотор миний тэтгэвэрийн 100$ байсан юм.Дараагийн сар хүртэл би яахаа мэдэхгүй байна.Хамгийн гол нь ирэх ням гаригт ээжүүдийн өдөр болох гэж байгаа тул би 2 сайн найзыгаа оройн хоолонд урьсан байсан юм.Одоо хүнс авах ямарч мөнгөгүй болоод байна.Эргэж тойрох хамаатан садангүй тул бурхан минь та л миний ганц итгэл найдвар болоод байна.Надад туслаач"гэсэн байлаа.
Залуу хөгшин хадагтайн захидалд сэтгэл нь ихэд хөдөлж, бусад ажилчиддаа уншиж өгчээ.Ингээд тэд эмээд мөнгө цуглуулан 100$-ыг эь өгөхөөр хичээжээ.Харин ням гаригаас өмнө илгээх ёстой тул аргагүй эрхэнд цугларсан 96$-оо дугтуйнд хийн илгээсэн байна.Энэ өдөр тэдний хувьд маш том баярын өдөр байлаа.Хөгшин хадагтай хэрхэн баярлаж байгааг төсөөлөн, дараагийн захидлыг ямар сайхан захиа ирэх бол хэмээн хүлээцгээлээ.
Хэдэн өдрийн дараа өнөөх хадагтайгаас бурханд хаягласан захиа ирлээ.Ажилчид бүгд цуглан захидлыг хамт уншлаа.
"Бурхан минь та надад ямар их аз жаргал бэлэглэснээ мэдэж байна уу?Таны өгөөмөр нинжин сэтгэл үнэхээр өгөөмөр агуу юм.Би найзуудтайгаа сайхан оройн хоол хийж идэн, ээжүүдийн баярыг сайхан тэмдэглэж өнгөрүүллээ.Тэгээд би тэдэнд таны бэлгийг бас хэлсэн.Өө тийм таньд гэж хэлэхэд таны илгээсэн мөнгөний 4$ нь алга болсон байна лээ.Шуудангийн хөгийн амьтад дундаас нь авснаас зайлахгүй гэсэн байжээ.

1 comment:

Da said...

hehe shuudangin humus yu gej bodson bol