Wednesday, September 1, 2010

Ухаарахуй-1

СД-ний дэлгүүрийн охин
Эдгэшгүй хорт хавдар туссан нэгэн хөвүүн амьдарч байжээ.Тэр дөнгөж 18 настай ч нарт ертөэцийг харах нас туг бага үлдсэн байлаа.Гэртээ хэвтэж эмчлүүлэн, ээжээрээ асруулах нь түүний өдөр тутмын амьдрал.Тэр өвчнөөсөө болоод гадагшаа бараг гарч байгаагүй тул гэрээсээ гарч орчлонг илүү ихээр танихыг хүсчээ.Тэгээд ээждээ хэлж завшөөрөл авлаа.
Гудамж уруудан алхахад олон сонирхолтой зүйл таарч, бас нэг СД-ний дэлгүүр өнгөрлөө.Хүү гэнэт тэр дэлгүүр лүү алхав.Дотор нь хүүтэй ойролцоо насны нэгэн охин байх бөгөөд энэ үед хүүгийн сэтгэл нэг л сайхан зүйлээр дүүрээд иржээ.Тиймээ энэ бол анхны хайр байлаа.Урьд өмнө ээжээсээ өөр хүнтэй үг сольж үзээгүй хүү охиныг чиглэн явсаар нэг мэдэхэд ширээнд нь тулан зогсжээ.
"Таьд юугаар туслах вэ?"гээд угтсан худалдагч охины тэр инээмсэглэл хэзээ ч харж байгаагүй хамгийн сайхан инээмсэглэл байсан тул түүнийг шууд үнсээд авмаар санагджээ.Харин хүүгийн хэлсэн үг нь "Нөгөө...юу...Би сд авах гэсэн юм."байлаа.Хүүгийн худалдаж авсан цомгийг худалдагч охин гоё өнгөтэй цаасаар боож өгчээ.Энэ өдөр өвчиндөө шаналж байсан хүүгийн хувьд хамгийн аз жаргалтай өдөр нь байсан юм.Тэр өдрөөс хойш хүү өдөр болгон зөвхөн анхны хайрын эзнээ харах гэж ямар ч хамаагүй цомог худалдан авдаг болов.Харин худалдаж авсан цомгоо задалж ч үздэггүй байлаа.
Үүнийг мэдсэн ээж нь хүүдээ нөгөө охиноо болзоонд урихыг зөвлөжээ.Ингээд хүү цомгоо авах гэж СД-ний дэлгүүр очлоо.Охин өөр лүү нь ?р харсангүй.Тоохгүй, эсвэл ууртай байгаа мэт цааш харан зогсоно.Урьдын адил цомгоо боолгоод гарахдаа хүү зориг гарган байж ширээн дээр нь утасны дугаараа бичсэн цаас үлдээгээд гүйн гарлаа...
Утас дуугарав.Ээж нь утасаа авахад байна уу? гэсэн эмэгтэй хүүхдийн хоолой дуулдсан нь хүүг нь асууж залгасан худалдагч охин байлаа.Харин ээж нь нулимс унаган байж, Миний хүү өчигдөр нас барчихсан шүү дээ гэж хэллээ.Харилцуурын цаана хүүгээ алдсан ээжийн уйлахаас өөр юу ч сонсогдсонгүй.
маргааш нь хүүгээ санагалзсан ээж үнэрийг нь мэдрэх гэж өрөөнд нь орж ирлээ.Тэгэд хамгийн их дурсамжийг нь хадгалсан шүүгээг нь онгойлготол багц багцаараа өрөөстэй, цоо шинэхэн задлаагүй цомгууд байх нь тэр.Ээж нь гайхаж нэгийг нь задалтал "Сайн уу? Чи надад их таалагддаг.Надтай болзох уу?Хайрт Жаслин"гэж бичсэн жижигхэн цаас байлаа.Ээж нь дахин хэдэн цомог задалж үзэхэд тэр бүгдэд нь "Сайн уу? Чи надад их таалагддаг.Надтай болзох уу?Хайрт Жаслин"гэсэн адилхан зурвасууд байлаа.Хүү хэзээ ч энэ захидлыг хараагүй нь харамсалтай.

1 comment:

Anonymous said...

Ктонить использует? Нравится? Действительно удобно и безопасно? Я купила для коризночек, а они пахнут так сильно. Ваши сильно новые пахли?
У вас какой компании? Мои типа сделаны в Италии, такая сине-бардовая упаковка, на букву R название, упаковку выбросила, точно не помню.
Её можно в первый раз пустую прогреть в духовке? или же лучше с водой?

[url=http://pi7.ru/go/serial.php]Вообще любой сериал и особенно новинки я качаю тут [/url]