Friday, August 20, 2010

Сургамжит өгүүллэг-2

Хоёр найз
Хоёр сайн найз байжээ.Их сургуульд сурч байхдаа танилцаж гэнэ.Сургуулиа төгсөөд нэг нь төрсөн нутаг руугаа буюу Мардин руу,нөгөө нь Станбулд үлджээ.
нэг өдөр Станбулд үлдсэн найз нь Мардин дахь найзындаа айлчилж очихдоо нэгэн охиныг харж гэнэ.Тэгээд найзаасаа асуухад хөрш айлын охин гэжээ.Станбулын найз нь буцахаар болжээ.Мардин дахв найз нь тэр хоёрыг танилцуулж,эцэст нь Станбулын найз нь тэр охинтой гэрлэжээ.
Хэсэг хугацаа өнгөрөхөд Мардин дахь найзынх нь ажил төрөл бүтэлгүйтэж эхэлжээ.ганц арга олсон нь автобусанд суугаад ажил нь сайн байгаа най дээрээ очиж гэнэ.Нарийн бичиг дээр нь ороод нэрээ хэлээд ороход бэлдэж гэнэ.Гэтэл нарийн бичиг нь түүнийг оруулсангүй гэнэ.Учир нь дарга нь "тийм хүн танихгүй" гэж хэлүүлжээ.Найзынхаа гаргасан хуншгүй занд гомдох уу, эсвэл мөнгөгүйдээ гутрах уу яахаа мэдэхгүй алхаж явлаа.
Гэтэл замд нь нэг хөгшин түүнтэй тааралдаад яагаад ийм байдалтай байгааг нь асууж гэнэ.Эхэндээ нэг их юм ярьсанүй.Сүүлдээ болсон явдлыг бүгдийг нь ярьжээ.Хөгшин залууд "Би хөгшин болсон хүн.Надад өв хөрөнгөө үлдээх хэн ч байхгүй.Чамд хэрэгтэй байгаа мөнгийг би өгье.Гэхдээ үээлж байгаан биш хүүгээ гэж бодоод шүү дээ.Угаас надад төрсөн хүү байхгүй гэжээ.
Эхэндээ татгалзсанаа сүүлдээ аргагүй зөвшөөрчээ.
Нутагтаа очоод ажлаа цэгцлээд хотынхоо баячуудын нэг болж чаджээ.Нэгэн удаа Станбулруу ажлаар очихдоо нөгөө найзтайгаа тааралдаж гэнэ.Хэдий уулзахыг хүсээгүй боловч яах ч аргагүй нүүр тулж гэнэ.Тэгээд тэдний хооронд ийм яриа өрнөжээ.
-Тэр өдөр гарч явахдаа нэг хөгшин хүнтэй тааралдсан уу?
-Тийм чи яаж мэдэж байгаан бэ?
-Тэр хүн аав маань байсан юм.Чамайг ирснийг дуулаад яахаа бодсон юм.Хэрэв би чамд мөнгө зээлдүүдсэн бол чи насан туршдаа надаас халгаж явах байсан.ийм байхыг хүсээгүй болохоор араас чинь аавыгаа явуулсан юм.Аавын минь чамд өгсөн мөнгө миний мөнгө байсан юм шүү.Мардин дахь найз нь хэсэг чимээгүй суучнаа:
-Чиний эхнэр байнаа?
-За?
-Тэр миний сүйт бүсгүй байсан юм шүү дээ гэжээ.

No comments: