Tuesday, August 17, 2010

Сургамжит өгүүллэг-1

Урьдаас дүгнэлт гаргах
Доктор Паул Рускин оюутнууддаа хөгшрөлтийн талаар ярьж байжээ.Тэгээд үргэлжлүүлэн нэг зүйл ярьж өгөв."ийм нэг хүн байна.Ярьж ч чаддагүй, хүний хэлснийг ойлгодоггүй,заримдаа хэдэн цагийн турш утга учиргүй олон дуу авиа гаргана.Өдөр орой болж байгааг мэдэрдэггүй,Хэн нэгнийг ялгаж салгаж танихгүй.Гэхдээ яагаад ч юм бүү мэд нэрээр нь дуудсан зүг рүү хардаг.Би сүүлийн 6 сар нэр хүнийг харж байна.Тэр бие даах ямарч чадваргүй,үргэлж түүний дэргэд хэн нэгэн байж асрах хэрэгтэй.Өөрөө усанд орж хоолоо идэж чаддагүй учир байнгын асрагчтай байдаг.Мөн шүдгүй учираас бүх хоолыг нь нухаж өгөхөөс өөр аргагүй.Үргэлж шүлсээ гойжуулдаг учир энгэрээ бохирдуулж байдаг.Тиймээс энгэрт нь даавуу зүүж үргэлж сольж байх хэрэгтэй.
Явж чадахгүй,нойр нь тогтмол биш үргэлж сэрж унтдаг.Тэр үед нь мөн л хэн нэгэн хажууд нь байх хэрэгтэй.Шөнө дунд гэнэт орилж хашгиран хүмүүсийг сэрээдэг.Уг нь ихэнхдээ эгдүүтэй хөөрхөн байдаг ч заримдаа ямарч учир шалтгаангүйгээр уурлаж бухимддаг.Хэн нэгэн түүнийг аргадаж тайтгаруулахгүй бол орилсоор л байна."
Ярьж дуусаад доктор Паул Рускин оюутнуудаасаа ийм хүнийг сайн дураараа асрах эсэхийг нь асуув.Оюутнууд чадахгүй гэдгээ хэлцгээж байв.Харин доктор Паул Рускин ийм нэгэн хүнийг сайн дураараа асардагаа болон тун сэтгэл хангалуун байгаагаа хэлэв.Мөн та нарт ч гэсэн ийм ажил хийх өдөр гарна гэдгийг зөвлөв.Ингэж ярихад оюутнууд маш их гайхаж байлаа.
Доктор Паул Рускин энэхүү хүнийг зургийг оюутнууддаа үзүүлэв.Зураг дээрх хүн бол докторын 6 сартай охин байв.
Доктор Паул Рускин Америкийн Анагаахын холбооны сэтгүүлд гаргасан нийтлэлдээ "Хүн хүнээ сайн сонсоогүйгээс, мөн урьдаас дүгнэлт гаргах нь асар том буруу ойлголтын үндэс болдог"-ийг дурьджээ.

1 comment:

Anonymous said...

[b]Россия выиграла право на проведение Олимпиады-2014. В связи с этим
сегодня Эхо Москвы прервет свое вещание - все напьются с горя. [/b]
Сословие Мегаполиса Pi7.ru порадовала новым выходом очередного сборника нюансов.
Меня удивила скажем это "[url=http://www.2nt.ru/go/videoerotika.php]Фото приколы с креативом (14 фото) [/url]" - Канечно вы можете встретить и для себя бездну интерестного
Ну а впрочем лучшее лекарство от скуки это анекдотец.
[url=http://my.pi7.ru/users/katya][IMG]http://www.my.pi7.ru/images/photos/medium/35ed0993ed3d047e0f79d2e193cdca10.jpg[/IMG][/url]