Monday, February 4, 2008

Мэдрэлийн эсvvд дахин сэргэдэггvй тул бvv уурла

Эрvvл байхыг хvсдэггvй хvн нэгээхэн ч vгvй биз. Германы гvн ухаантан Артур Шопенгауэр “Бидний аз жаргалын аравны ес нь эрvvл байх дээр оршдог. Эрvvл байж л жаргалын эх булаг тогтоно. Тvvнгvйгээр ямар ч гадаад баялаг хvнд таашаал өгч чадахгvй. Тэр ч бvv хэл оюун ухаан, сэтгэл санаа, зан ааш зэрэг субьектив баялаг өвчтэй vед хvчгvй болж, замхардаг, Бид бие биедээ юун тvрvvнд эрvvл энхийг хvсдэг нь ч vндэслэлгvй бус юм. Vvнд л хvний хамгийн гол аз жаргал оршиж байгаа билээ” хэмээн өгvvлжээ. Тэгвэл эрvvл мэнд гэж юу вэ? Дэлхийн эрvvл мэндийн байгууллагын дvрэмд эрvvл мэнд гэдэг нь “зөвхөн өвчин, бие махбодын гажиг бус бие махбод, сэтгэл санаа, нийгмийн хувьд хангалуун байхыг хэлнэ” хэмээн заасан байдаг. Их хотын хэмнэлд бид тэр бvр эрvvл мэнддээ анхаарал тавьж чаддаггvй билээ. Гэхдээ энгийн хэдхэн дvрмийг ягштал баримталснаар бид янз бvрийн өвчнөөс сэргийлж, амьдрах насаа хэдэн жилээр уртасгаж болно. Та эрvvл мэндээ сайн гэдэгт сэтгэл хангалуун явдаг уу? Та өөрт доорх дvрмvvдээс өөрт тохирохыг сонгож, өдөр бvр баримтлаарай.
1.Өдөрт дор хаяж 30 минут биеийн тамирын дасгал хийгээрэй. Хэрэвтанд vvнийг биелvvлэх цаг байхгvй бол явган алхаж занш. Гэр рvvгээ автобусаар явдаг бол нэг буудлын өмнө буу. Машинаар явдаг бол цахилгаан шатанд бvv суу. Илvv их хөдлөхийг эрмэлзээрэй.
2.3охистой хоолло. Эслэг, хольцоогvй vр тариа ахиу хэрэглэж, саахар, улаан буудайн гурилаар хийсэн бvтээгдэхvvн бага хэрэглээрэй. Ногоо, жимсийг бvv март. Хоол хvнсээ ургамлын тосоор бэлтгэж, амьтны гаралтай тосыг хязгаарлаарай.
З.Илvvдэл жингээс зайлсхийж, оройн зургаан цагаас хойш хоол идэхгvй байгаарай. Өдөрт гурваас доошгvй удаа хоолло.
4.Шингэн юм сайн ууж бай. Ингэснээр арьс сэргэж, залуу байдлаа удаан хадгалахад тустай.
5.Хоол хvнсээ бага температурт тvргэн болгоорой. Энэ нь хvнсэн дэх ашигтай витаминыг алдагдуулдаггvй юм шvv.
б.Өдрийн дэглэм баримталж сур. Нэг цагт хэвтэж, нэг цагт босч занш. Энэ бол сайхан, эрvvл харагдах хамгийн энгийн арга.
7.Тайван бай. Бvv уурла. Мэдрэлийн эсvvд дахин сэргэдэггvй юм шvv. Хэдийгээр дахин сэргэдэг хэмээн ярьдаг ч маш удааны хугацааны дараа болдог vзэгдэл. Тиймээс аль болохоор тайван байхыг хичээгээрэй.
8.Бие махбодоо тэсвэр хатуужилтай болго. Vvнд хvйтэн халуун душ тустай. Энэ нь ашигтай төдийгvй унтаж амрахад маш чухал vvрэгтэй.
9.Мэдээж тамхи татаж, архийг хэтрvvлэн хэрэглэж болохгvй. Эдгээр нь эрvvл мэндэд муу нөлөө vзvvлдэг гол хvчин зvйл юм шvv.
10.Автомашин болон бусад агаар бохирдуулагчаас хол цэвэр агаар, цэцэрлэгт хvрээлэнгээр байнга зугаал.

5 comments:

Төрболд said...

Хотлыг баригч хэмээх шороон Хулгана жилдээ элгээрээ энх амгалан төрлөөрөө төвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй...

Buyantsogtoo, Ts. said...

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан хулгана жил гарлаа
Хулгана жилдээ аз жаргалаар дүүрэн, амжилт бүтээлээр арвин байхыг ерөөе.
Блогоо сонирхолтой бичлэгээр дүүргээрэй. Амжилт хүсье.

Jagaa said...

hi busgyi, yu hiij bn daa,ajil ni sain uu? messengeree haalagchihaa yu eedee ene amaraa ahuu xexe. Messengert oroh oor gants neg site bdag shde teruugeer orchihgyi yu xexe zabye

Anonymous said...

[color=#336699]Группа [url=http://dejavu-group.ru/about_us.php]Дежа вю[/url] - это коллектив профессиональных вокалистов и музыкантов.
[url=http://dejavu-group.ru/about_us.php]Дежа вю[/url]- лидер в области организации и проведения музыкальных мероприятий, свадеб, юбилеев.
В репертуаре музыкального ансамбля Dejavu-group около 3000 произведений.
Живой звук. Ждаз, ретро, хиты 70-80-90-х, диско, поп, шансон, фоновое сопровождение .
Музыкальный ансамбль Dejavu-group обладает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет наполнить приятным уху звуком как компактное помещение (фуршет), так и огромное пространство (корпоратив до тысячи человек).

Игорь +7 916 623 4047 [/color]

Anonymous said...

[color=#336699]Музыкальный ансамбль [url=http://dejavu-group.ru/index.php]Дежа вю[/url] - это коллектив профессиональных вокалистов и музыкантов на праздник.
[url=http://dejavu-group.ru/svadba.php]Dejavu-group[/url]- законодатель в области музыкального оформления юбилеев, концертов, торжеств, корпоративных вечеров.
В репертуаре Музыкантов Dejavu-group около 3 тыс. произведений.
Живой звук. Ждаз, ретро, хиты 70-80-90-х, диско, поп, шансон, фоновое сопровождение .
Музыкальный ансамбль Dejavu-group обладает мощной качественной музыкальной аппаратурой, которая позволяет заполнить плотным и приятным уху звуком как маленькое помещение (фуршет), так и огромное пространство (корпоратив до 1000 человек).

Андрей +7 910 483 8294, Игорь +7 916 623 4047 [/color]