Wednesday, January 30, 2008

Валентины баярын мэнд

Гал халуун хайранд шатаж ганцхан чамайг л хайрлая
Гарцаагүй үхэх орчлонд ганцхан чамайг л хайрлая
Сартай шөнийн зүүд юм гээд ганцхан чамайг л хайрлая
Сайхан бүхний дээд юм гээд ганцхан чамайг л хайрлая
* * *
Энгэртээ чамайг тэврэх зай үлдээе
Эргээд ирж магадгүй гэж өөрийгөө хуурая
Эцэслэж дуусдаггүй уйт шөнийн алсад
Энхрийлж амжаагүй өчигдөртөө бэдрэе
* * *
Дугуй толийг хөлсний мананд цан цохитол чамтай өнжье
Дугариг сарыг нүцгэн биеэр хиртэж хонотол чамтай саатъя
Дууныхаа өнгийг амрагийн аязаар сүлэлдэн эгшгэлтэл шөнийг өнгөрөөе
Дурлалд чинь би нэрээ дэвшүүлэн утас чагнан чамайгаа хүлээе
* * *
Тэнгэрийн уудамд хэдэн од
Тэнгисийн гvнд хэдэн чулуу байна
Тvvнээс илvv халуухан vнсэлтийг Чамдаа нисгэе
* * *
Намайг зvрхэндээ цоожлоод тvлхvvрээ залгиач
* * *
Vvрэн телефоны оператороос(Энэ Билл Гейтс) ярьж байна. Хайртай хvндээ мессеж(и-мэйл) явуулахгvй бол утсыг(компьютерийг) чинь 2 сарын 14-нд салгах болсныг мэдэгдье.

1 comment:

Pearle Deppsu said...

Гүй ээ нээрээ эрт настер орж байна шүү чиний. Би бэлгээ одооноос бодоод лбайгаа. Гол нь юу авч өгөх нь тодорхой, харин авах санхүүгээ бэлдээд л ...