Friday, September 4, 2009

Нүдний шил ба контакт линз

За өнөөдөр дахиад нэг хэрэгтэй мэдээлэл оруулахаар шийдлээ.Миний хараа сүүлийн 1 жилд их хурдан явцтай муудаж байгаа л даа тэгээд нэг шил тааруулж зүүсэн чинь ажил дээрээ зүүгээ л гадуур зүүхээр их ядаргаатай санагдаад байдаг байсын тэгсэн саяхнаас нэг фитнесд явсан чинь шилээ зүүгээд очсон хөлс гарахаар гулсаа л бас л тээртэй шилгүй очсон юу ч хардагүй багшийн царай харагдахгүй үнэн зовлонтой юм тэгээд харин линзны талаар нэтээр тэнэж яваад энэ мэдээллийг оллоо одоо үед хүмүүс шилийг их зүүдэг болсон болохоор шил үү линз үү гэдгийг сонгох хэрэгтэй байх гэж бодлоо.
Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.



Энэ мэтээр нүдний шил, контакт линз хоёр хоорондоо нэлээд ялгаатай ч адил төстэй зүйл олон гэдгийг онцлох хэрэгтэй. Жишээлэхэд, аль алиныг нь тогтмол цэвэрлэж, анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Цаашилбал, шил ч тэр, линз ч тэр нүдний гажигийг засч чадна. Аль аль нь боломжийн үнэтэй, өргөн сонголттой. Линз сонгох гэж байгаа хүмүүс агаар нэвтрүүлдгийг нь сонгох хэрэгтэй.

Нүдний шил

Юуны өмнө харааны шил авахын өмнө нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авч, мэргэжлээсээ хамааран зүүх шилний хэд хэдэн жор авах хэрэгтэй. Зарим хүн нь зөвхөн компьтер оношлогоо хийлгэсэн байхад л хангалттай гэж үздэг буруу гэдгийг онцолмоор байна. Компьютер оношлогоо хийгдсэн ч заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Дэлгүүрийн лангуу, гудамж зэргээс авсан шилийг байнга зүүх нь нүдний харааг бүр ч муутгах аюултай гэдгийг мартаж болохгүй. Иймд байнга зүүдэг шилээ хагалсан, мартсан, алдсан үед л түр хугацаагаар зүүж болно.
Оптик шилээр хийсэн нүдний шил хагарч, улмаар хүнийг гэмтээх эрсдэл өндөртэй байдаг болохоор хүүхэд, өндөр настан, жолооч нарт тохиромжгүй. Иймд пластик линзээр хийсэн нүдний шил сонгож авах хэрэгтэй.

Контакт линз


Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийн мурийлтын онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.

No comments: