Monday, August 17, 2009

Өөрөө өөрсдийгөө хямруулагчид

2009-8-15ны Өнөөдөр сонин дээр нэг ийм тоон мэдээлэл бхийн үүнийг сийрүүлвэл-
Зам тээвэр,барилга хот байгуулалтын яамныхан дуусаагүй барилгын тооцоо явуулжээ.
-Монгол улсын хэмжээнд дутуу баригдсан орон сууцны 420 барилга үлджээ.Үүнээс 329нь Улаанбаатар хотод харьяалагдаж байна.
-Нийт 7820 гаруй иргэн орон сууц худалдаж авах захиалга өгснөөс 1800 нь урьдчилгаа мөнгөө төлжээ.
Дуусаагүй барилгуудыг гүйцээхэд 540 тэрбум төгрөг хэрэгтэй.
-Барилгын компаниуд арилжааны банкуудаас 214 тэрбум төгрөгийн зээл авсан байжээ.Мөн 179,1 тэрбум төгрөгийг иргэдээс орон сууцны урьдчилгаа төлбөр хэлбэрээр авсан бол барилгын материалын үйлдвэрүүдээс нийт 130 тэрбум төгрөгийн материал зээлээр авсан аж.Ингээд дуусаагүй барилгуудад 523,1 тэрбум төгрөг түгжигдсэн байна гэж тооцоо гаргажээ.Үнэхээр ийм бол хүмүүсд байр авах шалгуурыг арай амьдралтай ойр болгомоор юмаа тэгэхгүй аль аль уян хатах бодлого барихгүй гэдийгээд байвал хэзээ байртай болно доо...

No comments: