Thursday, September 24, 2009

Дэлхийн бүх цаг үеийн шилдэг 10 хөвгүүдийн хамтлаг

Энэ мээдэллийг сонсоод шууд л миний бодож байсан хамтлаг 1-рт байх ёстой доо гэсэн бодол маань зөв байлаа та нар ч бас 1-рт энэ л байх ёстой гэдэгтэй санал нэг байгаа байх гэж бодож байна.За гол мэдээлэлрүүгээ...
1.Backstreet boys
2.New kids on the block
3.N sync
4.Take that
5.BoyzIImen
6.Monkees
7.Jonas brothers
8.New edition
9.Westlife
10.Day26

















































Дэлгэрэнгүй:
http://top40.about.com/od/top10lists/tp/boyband10.htm
за нэг иймэрхүү байна тэгсэн бас Ази тивдээ бас шилдэг 10 шалгаруулсан байна.Үүнд:




1.Arashi




2.Big bang




3.Fahrenheit




4.Kat tun




5.News




6.Shinee




7.Shinhwa




8.Super junior




9.Top combine




10.TVXQ/DBSK


Энэ ихэнх нь со хамтлагууд байна лээ хэ хэ. Манай монголд жагсаавал миний бодлоор 1-рт Камертон л орох байх даа та бүхэн бас жагсаасан саналаа бичээрэй.
Дэлгэрэнгүйг доороос:
http://top40.about.com/od/top10lists/tp/asianboybands.htm

Friday, September 4, 2009

Нүдний шил ба контакт линз

За өнөөдөр дахиад нэг хэрэгтэй мэдээлэл оруулахаар шийдлээ.Миний хараа сүүлийн 1 жилд их хурдан явцтай муудаж байгаа л даа тэгээд нэг шил тааруулж зүүсэн чинь ажил дээрээ зүүгээ л гадуур зүүхээр их ядаргаатай санагдаад байдаг байсын тэгсэн саяхнаас нэг фитнесд явсан чинь шилээ зүүгээд очсон хөлс гарахаар гулсаа л бас л тээртэй шилгүй очсон юу ч хардагүй багшийн царай харагдахгүй үнэн зовлонтой юм тэгээд харин линзны талаар нэтээр тэнэж яваад энэ мэдээллийг оллоо одоо үед хүмүүс шилийг их зүүдэг болсон болохоор шил үү линз үү гэдгийг сонгох хэрэгтэй байх гэж бодлоо.
Хараа муудсан үед шил линз хоёрын аль нь дээр вэ? Хүн болгон энэ талаар өөрийн гэсэн бодолтой байдаг ч харьцуулан зөв сонголт хийхэд тус болох нэгэн хүснэгтийг сонирхуулъя.



Энэ мэтээр нүдний шил, контакт линз хоёр хоорондоо нэлээд ялгаатай ч адил төстэй зүйл олон гэдгийг онцлох хэрэгтэй. Жишээлэхэд, аль алиныг нь тогтмол цэвэрлэж, анхаарал болгоомжтой хэрэглэх шаардлагатай. Цаашилбал, шил ч тэр, линз ч тэр нүдний гажигийг засч чадна. Аль аль нь боломжийн үнэтэй, өргөн сонголттой. Линз сонгох гэж байгаа хүмүүс агаар нэвтрүүлдгийг нь сонгох хэрэгтэй.

Нүдний шил

Юуны өмнө харааны шил авахын өмнө нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авч, мэргэжлээсээ хамааран зүүх шилний хэд хэдэн жор авах хэрэгтэй. Зарим хүн нь зөвхөн компьтер оношлогоо хийлгэсэн байхад л хангалттай гэж үздэг буруу гэдгийг онцолмоор байна. Компьютер оношлогоо хийгдсэн ч заавал мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэй. Дэлгүүрийн лангуу, гудамж зэргээс авсан шилийг байнга зүүх нь нүдний харааг бүр ч муутгах аюултай гэдгийг мартаж болохгүй. Иймд байнга зүүдэг шилээ хагалсан, мартсан, алдсан үед л түр хугацаагаар зүүж болно.
Оптик шилээр хийсэн нүдний шил хагарч, улмаар хүнийг гэмтээх эрсдэл өндөртэй байдаг болохоор хүүхэд, өндөр настан, жолооч нарт тохиромжгүй. Иймд пластик линзээр хийсэн нүдний шил сонгож авах хэрэгтэй.

Контакт линз


Контакт линзийг анхлан сонгохдоо заавал нүдний эмчид үзүүлэн зөвлөгөө авах хэрэгтэй. Линзний хүч нь нүдний шилнийхтэй заавал тохирох албагүй гэдгийг мартаж болохгүй. Линзийг сонгох үед эмч нь тусгай багажаар линзний нүдэнд хэрхэн сууж байгаа заавал шалгах ёстой. Улмаар тухай хүний нүдний байдал, эвэрлэг бүрхэвчийн мурийлтын онцлогоос хамааран линзийг сонгож авдаг.

Victorias Secret-ийн сахиусан тэнгэрүүд

Энэ үнэхээр эмэгтэй хүнд байх бүх шинж бүрдсэн бүсгүйчүүд шүү.Нүд баясаж сэтгэл бадарнаа гэж үзээд байгаарай