Monday, December 31, 2007

12сарын 31ны өдөр

За өнөөдөр чинь би гэдэг хүн чинь ажил дээрээ байж байна гэж ганцаараа сууж байна манай жижүүр эгч надтай хань болоод хажууд цай уугаад л сууж бна өнөөдөр яагаад ч юм ажил дээрээ ирмээр санагдаад (хэхэ цаадах чинь гэрийн ажилаас зугтаад л явж бгаан нь тэр бгүй юу даа ) би ганцаараа хөгжим чанга дээр нь тавиад сонсох их дуртай л даа тэгээд л хөгжмөө тавичаад өөрийн блог дээр байдаг блоггэр андууддаа шинэ жилийн коммэнт үлдээчээд одоо нэг хэдэн найзууддаа майлээр мэндчилгээ явуулдаг юм билүү гээд л сууж бна даа мэссэнжирт нэг ч амьтан алгаа жаахан сууж бгаад 4цаг дөхүүлээд харина даа тэгтэл ч ... хэхэ би аймаар бгаа биз ажилаас зугтаад л за за блоггэр андууддаа болон энэ бичлэгийг унших бүх хүмүүст шинэ оны мэнд хүргээд нээх сайхан мэндчилгээ дэвшүүлнээ хөө за би компьютерээ нэг ухаадхий нэг мэндчилгээ олдох байхаа за одоохон

- Мөнх ногоон гацуураа засаад мөрөөдөн хүлээсэн шинэ оноо угтая. Шинэ оны баярын мэндийг хүргэе
- Жаргах нарны туяаг жаахан гараараа тоолон шинэ оноо хүлээх энхрий бяцхан дүүдээ шинэ оны мэнд хүргэе
- Толгой ухаан 2-оор мөнгө хийж, тоолгүй өнгөрсөн нэгнийг эргэн хартал амьдарцгаая. Шинэ оны баярын мэнд хүргэе
- Чимэглэн гоёсон ногоон гацууртай, ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ хамт шинэ оноо угтая!
- Цалин цагаан цастай, Цагаан сахалт өвөөтэй, Цайлган цасан охидтой, Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
- Хүн бүхэн хийсэн бүтээснээ дүгнүүлэх шинэ жилийн баяр. Шинэ оны мэнд хvргэе
- Орчлон дэлхийд 12-р сар онцгой, 12-р сараас 31-ний өдөр oнцгой, 31-ний өдрөөс 00:00 цаг онцгой, Шинэ оны мэнд хүргэе.

Шинэ жилийн мэнд хүргэе
新年おめでとうございます
С Новым Годом
Happy New Year
新年快乐
Gutes Neues Jahr
새해 복 많이 받으세요 За 1 илийн дараа уулзья баяртай залуусаа.

Friday, December 21, 2007

Гарчиггүй

Би өчигдөр орой ажилаа тараад микронд суугаад явж байлаа тэгсэн миний өөдөөс хараад суусан эгчийн хумс нь үнэн лаг байсан би бүр гэр хүртлээ харсан байхаа нэг мэдсэн чинь л гэрийн буудал ирцэн байсан хэхэ тэрнээс үүдээд ер нь бодоод л бсан чинь би дандаа ямар ч хүний хумсыг нь түрүүлж хардагаа саналаа тэгээд бүх танидаг хүмүүсийнхээ хумсыг нь бодоод тэр дотор сайхан ч хумстай хүн бх юм муухай ч хумстай хүн бх юм даа гэхдээ хүмүүс ямарваа хүнтэй уулзхадаа тэр хүний аль нэг юмыг нь онцолж хардаг ш дээ та нар ер нь юуг нь хардаг вэ?