Thursday, August 30, 2007

Тоглоом тоотой нь дээрээ гэж...

Энийг ярихын тулд өчигдөр оройноос эхэлсэн дээр гэж бодож байна.Өчигдөр орой би гэртээ 11:45өнгөрөөгөөд орвоо тэгсэн чинь ах гуай загнаж гарч байна, чи хаагуур яваад байна ажилдаа ч очихгүй, гэртээ ч ирэхгүй гээд цамнаж гарваа хөө (би урьд орой нь ажилын эгч ганцаараа гээд гэрт нь хоносон юм л даа гэхдээ утасаар гэртээ хэлсэн л дээ) би бүр гайхаад за яахав гэртээ ирээгүй ч яахав тэр ажилдаа очихгүй бга гэхээр нь маш их гайхав би чинь өдөр бүр ажил дээрээ суугаад л хамгийн эрт ирдэг нь бгүй юу даа (гэртээ орой ирсний учир нь манай ажилын хуучин нягтлан эгч төрсөн юм тэгээд эргэж очоод тэнд жаахан удцан л даа)тэгээд юу яриад байна та би ажилдаа явж бга ш дээ гэсэн чинь ажилаас чинь ярьсан чамайг ер ажилдаа ирэхгүй бга яасийн бол гэж байна лээ гэж авдиймдаа тэгээд л нилээн загнуулж бгаад нилээн орой унтсан (жаахан вино уусан гэж бга хэхэ).За тэгээд л өглөө гарахад бас чи нээрээ ажилдаа явж бгаа юм уу гээд л ах гуай байн байн асуугаад болдогүй шүү, бүр уур хүрээд за энэ ч ажилаас яг ярисан байна гээд ажил дээрээ ирээд асуусан чинь харин манай ажилын 2 эгч манай руу залгаад баахан юм ярьцан бга юм даа тэгээд бүр би өнөөдөржигөө хөмсгөө зангидаж суулаа.Гэхдээ арай тэгэж тоглож болохгүй биз дээ хүнээр тоглож болно гэхдээ тоглохгүй тоглоом тоглох тоглоом гэж бас байна ш дээ тэрийг бодмоор юм гэж хэлмээр байна ажилын 2 хүндээ...

Monday, August 27, 2007

Хүний тархиа гэж..

Би ер нь сүүлийн үед сэтгүүл их уншиж байгаа л даа урид нь яадаг байсийн бүү мэд ер санахгүй юм гэвэл алваа, за за ийм мартамхай хүн ч гэж хаа байхав дээ тээ,гэхдээ л цаадах чинь мартамхай болоод байгаагаа мэдрээд байгаа гэж байгаа хэхэ.За ингэж байна шүү хүмүүсээ анхаарлаа нэг хандууладахдаа :Хүн тархинийхаа 10%ийг ашигладаг гэж ихэнх хүмүүс боддог юм байна л даа тэгсэн чинь үгүй гэнэ шүү үнэндээ хүн тархиа бүрэн ашигалдаг харин байнга ингэж чаддагүйд л хамаг учир байгаа гэнэ шүү (өөрөөр хэлбэл бид нарийн залхуугийнх гэсэн үг юм байна).Иймд хамгийн чухал нь тархины далгалыг тогтмол хийх гэж байна залуусаа.За тар хамгийн хэрэгтэй далгал нь:хөгжим тоглох,үгийн сүлжээ бөглөх,мөн гадаад хэл үзэх зэргийг эрдэмтэд нотолсон гэнэ.Аан бас компьютер тоглоом ч бас хэрэгтэй гэсэн шүү,сүдалгаа хийсэн чинь өдөрт 1цаг компьютер тоглоом тоглох нь тархийг 10жилээр залуужуулдаг гэсэн судалгаа гарсан байхийн.Бас нэг юм нэмэж хэлэхэд тархины хэмжээ нь оюун ухаанд огт нөлөөлдөггүй,үүний гол жишээ нь Эйнштейн гэнэ.
Баттай эх сурвалжаас сэтгүүл дээрээс нь миний бие мэдээллээ.(UPTOWN 6,7-р сар хуудас 219) хэхэ

Thursday, August 23, 2007

Адилхан л хулгайлдаг л юм байна ш дээ...

За тэгэхээр би ю ярих гээд байна вэ гэхээр нэг зохиолоор 3 улс кино хийцэн байхийн та нар лав үзсэн байх л дөө, би гэдэг хүн чинь бүр орос хувилбарт нь ухаангүй орцон гэж байгаа гэхдээ инээдтэй нь би 60-р ангиас нь эхэлж үзэж эхэлсэн л дээ.Ер нь олон ангит киноны нэг онцлог нь миний бодлоор эхний ангиудыг үзээд тэгээд төгсгөлийн хэдэн ангийг үзэчихэд л бүх юм ойлгомжтой дөө (200ангитай гэж байгаа).За тэгэхээр 1дэх нь:TV9 дээр орой 10жаахан өнгөрөөгөөд гараад байгаа "Хөөрхөн төрөх албагүй" гээд оросуудын кино байгаа,2дахь нь:SBN дээр гарч байгаа "Лизагийн дурлал" гээд германчуудын хийсэн кино байхийн,за тэгээд эцсийнх нь:MGTV дээр гараад байгаа "Царай муутай Бэтти" гэсэн байхаа америкчуудын хийсэн хувилбар гэсэн гэсэн шүү.Чухам аль алинаасаа хуулсан бэ гэдэг нь надаа их сонин санагдаад байгаа л даа тэгээд би энийг хэлдэг газар нь хэлэх гэж байгаан гэвэл алваа за за тоглосиймаа.Гэхдээ яагаад энийг бичих болсон гэвэл монголчууд нэгийгээ нэг шинэлэг юм хийхээр тэрнээс хуулцан байна энэнээс хуулцан байна гээд л яриад байдаг ш дээ гадаадынхан ч гэсэн адилхан бие биеэсээ хуулдаг л байгүй юу даа л гэж хэлэх гээд л байна л даа иймээс ийм юм ярихаа болимоор юм гэж хэлмээр санагдаад байна л даа.Эцсийн эцэлст хүн л юм чинь нэг нэгнийгээ дууриаж байж суралцана шүү дээ та нар юу гэж бодож байна даа...

Tuesday, August 14, 2007

Миний муу өдөр

Энэ 2 дахь өдөр их сонин миний хувьд дандаа муу юм болоод бдаг юм.За өнөөдөр гэхэд л шөнийн 12 цаг өнгөрөөд л эхэлсэн дээ.01:56минутандаас эхлээд л хэн мэдэхгүй нэг танигхүй утаснаас залгаад бүр унтуулаагүй (гэрийн утасруу),тэгснээ хаалганий хонх дугараад л ёо нээрээ үнэн хүндрэлтэй (ганцаараа хоносон л доо) хар шөнөөр юугаа хийж явдийн бүү мэд бүр сүүлдээ айх шиг болоод уул нь баргийн юмнас айддагүй баатар гэж өөрийгөө бодоод байсан чинь үгүй юм байна айж эхэлж байна лээ цаадах чинь юмыг яаж мэдэх вэ дээ хаалга эвдээд ороод ирвэл яана. Ер нь айж явбал аминд өлзийтэй гэж үнэн үг шүү тээ.Нээрээ тэгээд нэг мэдсэн харин унтцан л байна лээ.За тэгээд өглөө 6:50босоод гадагшаа харсан чинь нэг л бишээ цонхоор салхи салхилаад байхаар нь хүйтэн байна гээд өмд пүүз өмсөөд гарваа хөө тэгсэн яасан одоо(14:01өдөр) гадаа халуун би ажил дээрээ бүтэж үхэх гээд хэдэн талаасаа сэнс асаагаад сууж байна.Халуун болохоор нь цайндаа ч гарсангүй сууж хөгжим чарлуулаад сууж байсан чинь маам, паап 2 ирдиймдаа, нөгөө 2чинь үглэж гардиймдаа.Чи ер нь ажил ажил гээд хаашаа янзийн хэн бэ?амралтаа авахгүй ях гээд байна, хүнийг амрадаггүй хаашаа янзийн газар вэ?аль тэр дарга цэрэг чинь хаана байна уулзана,ер нь чамаас өөр хүн ажилладагүй юм уу?дандаа л оройтох юм(эгч гуй үнэндээ ойрд жаахан ажил дээрээ нэтээр тэнэж суугаад байгаа л даа) чи бие бодохгүй бол хүн чиний биейиг бодохгүй шүү нөхөр минь гээд л авч алдсан шүү.Яана захиралийн өрөөний хаалга онгорхой байсан сонссон байхаа даа.За тэгээд ч сонссон ч байсан дүүрч дээ.Гэхдээ би удахгүй 20ноос амрах гэж бга л даа захиралтайгаа яриад тохирцон байгаа л даа.За нэг өдрийн 14:17минут хүртэл нэг иймэрхүү 2дахь өдөр дуустал ч өдий байна даа.Гэхдээ би яагаад ч юм 2дахь өдөр л бүтэлгүйтээд байдаг юм.Эсвэл муу өдөр гээд бодчихоор санаа дагаад тэгээд байдаг юм болов уу?Та нар юу гэж бодож байна.Уул нь тэр зурай гэдэгт нь чиний сайн өдөрөө гээд заацан байдийн байна лээ тэгсэн хэрнээ надаа лав муу байдийн.Эсвэл бүр 2дахь өдөр гэж бодохгүй байдийн билүү тээ.

Saturday, August 11, 2007

Блог нээсэн түүх

Юуны өмнө миний блогт comment үлдээсэн найз нартаа баярлалаа гэж хэлэх нь зөв байх.Би анх блог гэж мэддэгүй байлаа.Ажилаа хийгээд л зав гарвал нэтээр тэнээд л есөн жорын юм татаж computeraa гацаагаад л суудаг байлаа.Манай ажилын эгч дандаа л нэг юм уншаад л суудаг байсийн,тэгээд л сонирхоод нэг хүний блог ID аваад уншаад үзсэн чинь надаа маш их таалагдсан.Тэрнээс хойш л унших хүсэл улам төрөөд л нилээн хэдэн хүнийхийг уншсаан.Уншиж байхдаа ганцаараа инээгээд л тэгхээр манай ажилынхан галзуурчихаж гээд л хэхэ нээрээ хөгжилтэй бас зугаатай байсан.Өдөр ирэх тусам блог нээмээр санагдаад л ( би их ярих дуртай л даа үүнээс үүдэлтэй байх гэж боддог) тэгсэн харин манай ажилын япон эмэгтэйгийн нөхөр нь японоос ирээд бид нарт блог нээх тухай заасан л даа (даанч би ойлгоогүй ээ японоор ярьсан учираас хэхэ) тэгээд л ухаж байгаад л бас ганц нэг найзаасаа асууж байгаад л нээчихсэн.Анх нээгээд бичих юм олддогүй шүү тэгээд өнөөдөр бичиж байна л даа.Дэндүү нуршуу болчихвуу даа за за та бүхэн алдаа оноог минь нуулгүй comment үлдээнэ гэдэгт найдаж байна.Би өнөөдөр нэг найзтайгаа чатлаад тэр надаа хэлэхдээ чи хэлий гэсэн юмаа эмээлгүй хэлж бай, хүн чамайг юу гэж бодох бол гэж санаа зоволтгүй тэр зөвхөн чиний л бодол шүү дээ гэж хэлсэн нь надаа их таалагдлаа тэгээд л бодож санаж байгаагаа бичихээр сэтгэл шулуудаад бичсэн билээ.